Спутник V вакцины эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа ОХУ-ын тал Хятадын үйлдвэрлэгч компаниудад хандсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.Нийт 260 сая тун вакциныг Хятадын гурван компаниар үйлдвэрлүүлэх тохиролцоонд хүрсэн тухай Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан саяхан зарласан юм.
Сүүлийн байдлаар дэлхийн 100 гаруй улс 630 сая тун Спутник V вакцин авах захиалга өгсөн ч Оросын дотоодын үйлдвэрлэгчид үүний ердөө 11.5 сая тунг нийлүүлсэн байна. Тиймээс вакциныг санхүүжүүлэгч Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сан гадаад орнуудад бөөнөөр үйлдвэрлүүлэх гарц хайж, Энэтхэг, Өмнөд Солонгос, Бразил, Серби, Турк, Итали зэрэг улсуудын компаниудад ханджээ.