Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

   Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 03-нд Хэнтийн нутаг,  Дундговийн зүүн,  Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

  • Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх,
  • Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,
  • Ойр дотныхондоо мэдээлэх
  • Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
  • Төөрч, осгохоос болгоомжлох,
  • Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,
  • Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл хуралдлаа
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл хуралдлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд