Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан цэргийн 13 алба хаагчид “Генерал” цол олголоо.
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монгол Улсад 1944 оноос хойш Генерал цол олгож эхэлсэн. Төрийн тусгай алба бол ард түмэн, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалах, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг биелүүлж, улс төржилтөөс ангид байж, нийгэмдээ, ард иргэддээ үйлчлэх тангарагаа сахин биелүүлж байдагт тань иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн төрийн тусгай төрийн тусгай албанд олон жил ажилласан цолныхоо шаардлагад тэнцсэн хүмүүс. Генерал цол нэн хүндтэй цол бас үүрэг хариуцлага юм шүү. Цолыг дагаж ирж байгаа хүндэтгэл, итгэлийг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэлтэй ажиллах даалгавар мөрөн дээр тань мөрдэсний хамтаар бууж байгааг цаг үргэлж санаж яваарай гэж захья” гэлээ.
“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
- БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
- ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
- Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
- ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
- ОБЕГ- дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
- ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
- Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
- Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
- Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батсуурийн Эрдэнэбат,
- ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.