Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэдэг.

Хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх, ажлаа хийж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх нь энэ өдрийн гол зорилго юм.   
Үргэлж шударга үнэний талд зогсох амаргүй үүргийг хүлээж яваа сэтгүүлчид энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж буй гэмт үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэдэг.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагын 2021 оны индексээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр өнгөрсөн жилийнхээс таван байраар ахиж, 68-д жагсав.

Тус байгууллага 2021 оны индексээ өнгөрсөн сарын 20-нд танилцуулдсан юм. Ингэхдээ  Ази, Номхон далайг цагдан хяналт (цензур), хуурамч мэдээллийн дайрлага нөмөрснийг анхааруулжээ. Тус бүс нутаг дахь захиргаадалтын дэглэм бүхий орнууд мэдээлэлд тоталитар хяналт тавих аргаа улам нарийсгах зорилгоор КОВИД-19 цар тахлыг далимдуулан ашиглаж байна. “Ардчилсан дарангуйлалтай” улсуудын хувьд цар тахлаар шалтаглан, суртал ухуулгыг хэрэгжүүлэх, улс төрийн эсэргүүтэй тэмцэх зүйл заалт бүхий дарангуйллын шинжтэй хууль тогтоомж гаргалаа. Сэтгүүлчдийн эрх чөлөөг хангах нь хуурамч мэдээллийн эсрэг шилдэг хариу арга хэмжээ гэдгийг тус бүс нутаг дахь жинхэнэ утгаараа ардчилал хөгжсөн цөөн хэдэн орны төлөв байдал харуулж байна.

МАН сайд нараасаа дөрвийг, УЗ болон Бага хурлын гишүүдээсээ 30 хувийг нь хасч, оронд МАХН-аас томилох уу
МАН сайд нараасаа дөрвийг, УЗ болон Бага хурлын гишүүдээсээ 30 хувийг нь хасч, оронд МАХН-аас томилох уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд