Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН сайд нараасаа дөрвийг, УЗ болон Бага хурлын гишүүдээсээ 30 хувийг нь хасч, оронд МАХН-аас томилох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

МАН-ын Бага хурлаар өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулахын хажуугаар нэгэн сонирхолтой өөрчлөлтийг хийв. Дөнгөж саяхан Н.Энхбаярын МАХН-ыг намдаа нэгтгэсэн Ардын намынхан өнөөдрийн Бага хурлаар намын үндсэн дүрмээ өөрчилж, МАХН-ынханд амласан амлалтуудаа хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү дүрмийн өөрчлөлтөөр МАХН-ын гишүүдийг МАН-ын бүх шатанд 30 хувь оруулахаар болсон байна.

Энэ дүрмийн өөрчлөлтөөр бол Засгийн газраас эхлээд томилдог бүхий л шатныхаа гишүүдээс 30 хувийг нь гаргаж, оронд нь МАХН-ын гишүүдийн 30 хувийг "шингээн" гэсэн үг юм.

Нарийвчилж харвал, МАН дангаараа барьж байгаа Засгийн газрынхаа 4 сайдаа хасаад МАХН-аас оронд нь 4 сайд томилно. Мөн Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчдээсээ 100 хүнийг нь хасна. Бага хурал нь 350 орчим гишүүнтэй. Үүнээс 30 хувь гэхээр бас 90 орчим хүн нь хасагдана. Удирдах зөвлөл, аймаг дүүрэг болгоны тэргүүлэгчдээс 30 хувь нь хасагдаад оронд нь МАХН-ын квотын хэд орж ирнэ гэсэн үг. 

Тэр ч байтугай 2024 оны бүх шатны сонгуульд МАХН-ын гишүүд 30 хувийнхаа дагуу квот олж авна. Эмэгтэйчүүдийн холбоо, НАМЗХ, Оюутны холбоо, Ахмадын холбоо гээд бүх шатанд нь өөрчлөлт орох бололтой. Харин энэ өөрчлөлт, хүчээр "шингээлт"-ийг нь МАН-ын гишүүд дэмжигчид хэрхэн хүлээж авах бол гэдэг сонирхолтой. Энэ өөрчлөлт энэ удаагийн сонгуульд нөлөөлж магадгүй гэдгийг эх сурвалжууд онцолж байна.

Баяр

У.Хүрэлсүх аль
У.Хүрэлсүх аль "багцыг" нь сонгох вэ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.