Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг вакцины татан авалтын ажил хэрхэн үргэлжилж байгааг мэдээллээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа:
"Засгийн газрын холбогдох байгууллагууд вакцины татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, идэвхтэй ажилласаар байна.
ОХУ-ын Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тунг бид яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байна. Вероселл вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна" гэж бичжээ.