Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт 5 дугаар сарын 3-наас дархлаажуулалтын 2 дахь тунг хийж эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Хөвсгөл аймагт 6006 хүн тун вакцин ирсэн бөгөөд дархлаажуулалтын 2 дахь тунг 5 дугаар сарын 3-наас хийж эхэлнэ гэдгийг Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Гэрэлтуяа мэдээллээ.

Тус аймагт БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Вероселл вакцины эхний 5788 тунг Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийсэн. Хоёр дахь тунг ирэх 7 хоногт хийнэ.  Эхний ээлжинд дархлаажуулалтад  хамрагдсан байгууллагуудын удирдлагаар дамжуулан вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах, биеэ хэрхэн бэлдэж вакцинаа хийлгэх зөвлөгөө мэдээллийг Эрүүл мэндийн газраас өгч байна. Вакцинжуулалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас  Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар,  өрхийн Эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран зохион байгуулах ажээ.

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ
Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.