Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхбаяр: МАН, МАХН нэгдэх ийм сайхан ухамсартай байр суурь гаргасанд би маш их баяртай байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 22 секунд

   МАН болон МАХН нэгдэж буй талаараа хоёр намын удирдлагууд шууд мэдээлэл өгч байна. Энэ мэдээллийн үеэр Н.Энхбаяр, Д.Амарбаясгалан тэргүүтэй намуудын удирдлагууд байр сууриа илэрхийллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАН болон МАХН нам нэг түүхтэй. Энэ түүхийнхээ жил дээр нэгдээд эх орныхоо төлөө хамтарч ажиллая гэдэг байр суурьтай боллоо. Ийм санаачилга гаргасан МАН-ын нөхдүүддээ хандаж баяртай байгаагаа мэдэгдэж байна" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН, МАХН хоёр угсаа гарвал нэгтэй. Өмнө нь нэг нам байсан юм аа. Энэ хоёр нам хоёулаа зүүн төийн социалдемократ нам юм. Хоёр нам нэгдэх гээд байгаа нь ийм учиртай. Нэг үзэл баримтлалтай учраас нийгмийн халамжийн, шударга ёсыг тогтоох зэрэг мөрийн хөтөлбөр нь нэг чиглэлтэй юм аа. Нэгдэх талаар олон жил ярьсан. Сүүлийн таван жил энэ асуудлыг ярьсан. Энэ он гарснаар хоёр нам энэ чиглэлдээ нэлээд идэвхтэй хамтарч ажиллаж байна" гэв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Хоёр намын гишүүдийн хувьд анхааралтай үзэж, сонсох нэвтрүүлэг болж байна. МАН, МАХН нийлж, нэгдэх яриа олон жил яригдсан. Нэгдэх болсон олон шалтгаан байгаа. Нэг түүхтэй, нэг гарал үүсэлтэй улс төрийн намуудын хувьд улс төрийн саналын зөрүү нь арилж хамтдаа зүтгэх боломж гарлаа. Энэ цаг үед нийлж нэгдэх нь зүйн хэрэг юм аа. МАН сүүлийн 30 жилийн хугацаанд дараалан барих эрхийг авсан. Энэ эрхийг бид бусад намуудтайгаа нэгдэж нийлж улс орныхоо төлөө ажиллах шаардлага тулгараад байна. Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой улс. Улс төрийн намын төлөвшил, улс төрийн намын институцийг төлөвшлүүлэх шаардлага байна" гэлээ.

Баяр

Үс засуулбал өлзийтэй сайн өдөр
Үс засуулбал өлзийтэй сайн өдөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.