Вакцин татах авах ажил удаашраад байгаа манайх улс шаардлагатай вакциныхаа дараагийн шатны татан авалтыг хийж эхэллээ. Өнөөдөр Астразенека вакцины ээлжит тунг татан авчээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өнөөдөр хүлээн авч байна. Дөнгөж сая вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа.
Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас Веросэлл вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" хэмээн мэдээллээ.
Л.Баяр