Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэнд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн тэтгэмжийг тэтгэвэр, хүүхдийн мөнгө, ногдол ашиг авдаг данс болон е-баримт зэрэгт бүртгэлтэй дансаар олгож байна.
Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:
- 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
- Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
- Одоогын байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
- Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,
- Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
- Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
- Малчны А дансаа бүртгүүлээгүй,
- 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байна.
Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.