Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр Эдинбургийн гүн Филипп 99 насандаа таалал төгссөн тухай Букингемийн ордны цахим хуудаст мэдээллээ. "Хайрт нөхөр нь болох Эдинбургийн гүн хунтайж Филипп таалал төгссөн тухай хатан хаан Елизавета гүнээ гашуудан мэдэгдлээ” хэмээн бичжээ.
Хатан хааны нөхөр 2017 оноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзжээ. Тэрбээр өнгөрсөн 2 дугаар сард эмнэлэгт хүргэгдэж, нэг сар орчмын хугацааг өнгөрүүлсэн байна. Хунтайж Филипп гүнж Елизаветатай хатан хаан болохоос нь таван жилийн өмнө буюу 1947 онд гэрлэж байжээ. Хосууд 4 хүүхэд, 8 ач, 10 жичтэй болсон байна.