УУХҮЯ-наас мэдээлснээр эрдэс баялгийн экспортын гол бүс Өмнөговь аймагт уул уурхайн компаниудын ажилчид, уурхайчдыг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн байна. Тэгвэл ЭМЯ-наас Орхон аймагт БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцины 2500 тунг хуваарилснаас "Эрдэнэт" үйлдвэрийн уурхайн ээлжийн ажилчдыг эхний ээлжинд хамрууллаа.
Үйлдвэрийн уурхайчдыг санал асуулгын үндсэн дээр сайн дураар дархлаажуулалтад хамруулж байна. Нийт таван өртөөгөөр 50 гаруй эмч сувилагч 20 гаруй цагдаа, онцгой чиглэл хариуцсан албан хаагч нийт 70 гаруй хүнтэй ажлын хэсэг вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Вакцинжуулалтаар цагт ойролцоогоор 50 гаруй ажилтныг хамруулж байгаа юм. Өдөрт 500 гаруй ажилтныг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.