УИХ-ын дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд цахимаар хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Бусад.
2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны даргыг сонгох тухай.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд цахимаар хуралдана:
Хэлэлцэх асуудал:
Ажлын хэсэг байгуулах тухай /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах/;
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.