Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨАБНУ “AstraZeneca” вакцинаас нэг сая тун авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 17 секунд

Манай улс “AstraZeneca”-н вакцинаас 1 сая тунг худалдан авсан хэмээн ӨАБНУ-ын Эрүүл мэндийн сайд Звелини Мкизе мэдэгдлээ.

Тэрбээр, “Вакцин худалдан авах тухай яриа хэлэлцээ дууссан. Вакцин шаардлагатай бүх шалгуурыг давсан бөгөөд зохих орнуудаас зөвшөөрөл авсан гэдгийг бид батлан мэдэгдэж байна. Ингэснээр тус вакцинаас Африкийн холбооны 14 улс хүлээн авна” хэмээв.

“AstraZeneca”-н нэг сая тун вакциныг хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгээс ӨАБНУ руу нийлүүлжээ. Тус улс хоёрдугаар сарын 10-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөж байсан хэдий ч Эрүүл мэндийн сайд Звелини Мкизегийн мэдэгдэлтэй холбогдуулан дархлаажуулалтын аяныг түр зогсоосон байна. ӨАБНУ хоёрдугаар сарын 17-ноос иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд вакцинжуулалтын эхний өдөр тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса вакцин хийлгэжээ.

Коронавирусний сүргийн дархлаа тогтоохын тулд оны эцэс гэхэд иргэдийн 67 хувь буюу 40 сая оршин суугчийг вакцинжуулсан байх зорилтыг тавьснаа ӨАБНУ-ын Засгийн газар өмнө нь мэдэгдэж байв.

ОБЕГ: Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
ОБЕГ: Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд