Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний үзэгдэл эрчимжиж, мөс хэврэгшиж байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байгаа юм.  

Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

Эх сурвалж: ОБЕГ

ЭМЯ: Улаанбаатарт 206, Хөвсгөлд 3, зөөвөрлөгдсөн 1 нийт 210 тохиолдол батлагдлаа
ЭМЯ: Улаанбаатарт 206, Хөвсгөлд 3, зөөвөрлөгдсөн 1 нийт 210 тохиолдол батлагдлаа
 
Б.Батцэцэг: УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг шалгалтад тэнцсэн учраас ХБНГУ-д элчин зөвлөхөөр,  Д.Сарангэрэл Болгар Улсад элчин зөвлөхөөр томилогдсон