Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: Амь хохирогч 39 настай эмэгтэйн нөхрийг саатуулан шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү

Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхоны байрнаас хүн унаж амиа алдсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдөр 12.30 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах "Элизабет" хотхон 214 байранд өндрөөс хүн унаж, нас барлаа гэсэн мэдээлэл ирсэн. Амь хохирогч тус байранд амьдардаг 39 настай С гэх эмэгтэй байсан. Гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэдэг асуудлыг шалгаж байна. Мөн үүнтэй холбогдуулан талийгаачийн нөхөр болох 39 настай Б-г саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явагдаж байна. 26-р хорооны тухайд тухайн дүүргийн цагдаагийн газар хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа. Цар тахлын аюулын түвшин улбар шар түвшинд хүрсэн энэ үед иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ үед олноороо цуглаж жагсаал цуглаан хийх нь өөрөө маш эрсдэлтэй юм" гэлээ.

Ерөнхийлөгч “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх саналыг Кремльд уламжилж өгөхийг хүслээ
Ерөнхийлөгч “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх саналыг Кремльд уламжилж өгөхийг хүслээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.