Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч “Sputnik V” вакциныг Монголд үйлдвэрлэх саналыг Кремльд уламжилж өгөхийг хүслээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэлээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Н.Алтанхуяг: Г.Занданшатар дарга худал юм бичиж өгөхөө боль
Н.Алтанхуяг: Г.Занданшатар дарга худал юм бичиж өгөхөө боль
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.