Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сараас өдөрт вакцинд хамрагдах хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцинд хамрагдах хүсэлтэй иргэн олон байгаа ч хийх газар олдохгүй байна. Хувийн компаниуд вакцин оруулж ирэхийг зөвшөөрч байгаа юу?

Г.Болдмаа: -Вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүс маш олон бий. Гэхдээ бид зорилтот бүлгийн хүмүүсээ эрэмбэлэн дархлаажуулж байгаа.

Гэхдээ хувийн эмнэлгүүд вакциныг төлбөртэйгөөр хийж байгаа. Үүнд хувь хүмүүс хамрагдах боломжтой.

Б.Ууганбаяр: -Одоогоор Монгол Улсад зөвхөн Монгол эм импэкс компани Спутник V вакциныг 10,000 тун оруулж ирээд байгаа.

Монос, Ачит үр компани вакцин оруулж ирэх хүсэлтээ тавьсан байна.

Өөр бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд вакцин хараахан оруулж ирээгүй. Гэхдээ хувийн хэвшлийнхэн вакцин оруулж ирэхийг төрийн байгууллагаас дэмжиж, нээлттэй ажиллаж байгаа.

-Боловсролын салбарын хэчнээн багш дархлаажуулалтад хамрагдаад байгаа вэ. Ер нь зорилтот бүлгийн хүмүүс нь вакцинжуулалтад хамрагдаж чадах байгаа юу?

Г.Болдмаа: -Өнөөдрийн байдлаар боловсролын салбарын 48 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Бид өдөрт 20,000 хүнийг дархлаажуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Өчигдрийн байдлаар 13,000 хүн вакцинд хамрагдсан. Энэ нь хувь хүмүүс өөрсдөө муу хамрагдаж байгааг харуулж байна. Бид зорилтот бүлгийн хүмүүс болон байгууллагуудад хаана вакцин хийлгэх талаарх зарыг түгээж ажиллаж буй.

Харин иргэд заасан цагийн хуваарийн дагуу дархлаажуулалтад хамрагдахыг хүсье.

Манай улс сүүлд вакцинжуулалтаа эхэлсэн ч вакцины эхний тунгаа хийж буй бусад улс орнуудтай харьцуулахад 17 дугаарт явж байна. Энэ нь маш өндөр хувьтайгаар иргэдээ дархлаажуулж байгааг илтгэж буй хэрэг юм.

-Одоогоор хэчнээн хүн ямар вакциныг хийлгээд байгаа тухай мэдээлэл өгөхгүй юу?

Г.Болдмаа: -Өнөөдрийн байдлаар 20,000 орчим иргэнд коронавирусийн эсрэг вакцин хийхээр төлөвлөсөн бөгөөд нийтдээ 41 цэг ажиллаж байна.

Энэ тоо дөрөвдүгээр сар гараад хоёр дахин нэмэгдэнэ. Учир нь дөрөвдүгээр сараас вакцины хоёр дахь тун хийлгэх иргэдийн хажуугаар эхний тунгаа хийлгэх иргэд үлдсэн байх тул төлөвлөгөөнд өөрчлөлт орно.

Тухайлбал, БНХАУ-аас хүлээн авсан вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхлэх юм.

Олимпын эрхийн төлөөх тэмцээн пүрэв гарагт эхэлнэ
Олимпын эрхийн төлөөх тэмцээн пүрэв гарагт эхэлнэ
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.