Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д шороон шуурганы улмаас бэлэн байдал зарлав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

БНСУ-ын Байгаль орчны яамнаас шороон шуурга агаарыг ноцтой бохирдуулсны улмаас 11 хотод бэлэн байдал зарлаж, улсын ихэнх хэсэг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд агаарын бохирдол ихтэй байх төлөвтэй байгаа тухай мэдээлжээ.

Тус улсын Байгаль орчны яамнаас мэдээлж буйгаар ОХУ-ын газар нутаг орчмоос эхлэлтэй шуурга энэ сарын 14-нд Монголоор дайрахдаа уулархаг нутгууд болон говийн шар шороог босгон, шар шороон шуурга болсон нь ийнхүү Өмнөд Солонгос хүртэл үргэлжилж, Солонгосын хойгийн баруун эргээс эхлэн маргааш гэхэд бүх нутгаар тархах төлөвтэй байна.

Сөүл, Инчон, Кёнги, Тэжон, Сэжун, Чүнбүг, Чүннам, Гуанжү, Чонбүг, Чоннам, Чэжү зэрэг газруудад шар шорооны РМ10 тоосонцрын хэмжээ нэг шоо метрт 150 микрограмм буюу “маш муу” түвшинд хүрэх урьдчилсан тооцоо гарсан тул шар түвшний бэлэн байдал зарлажээ.

Оскарт нэр дэвшигчдийг тодрууллаа
Оскарт нэр дэвшигчдийг тодрууллаа
 
ЗГ: “14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын төсөл зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: “14 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” тогтоолын төсөл зэрэг 27 асуудлыг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.