Гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад эрчим хүч доголдож, цахилгаангүй болсон. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн мэдээлснээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогдсон байна.
Тодруулбал, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид гэмтсэн тулгуурыг буулган, шинэ тулгуур угсран босгох ажлыг гүйцэтгэж, богино хугацаанд сэлбэж засчээ. Мөн ОХУ-аас хүчдэл авах захиалга өгчээ.
ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан шуурганы улмаас эрчим хүчний доголдол үүсч, улмаар баруун аймгуудад цахилгаан тасарсан. Түүнчлэн цаг агаарын тогтворгүй байдлын улмаас эрчим хүчний цамхаг нурсан тул Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас нэгдүгээр зэрэглэлийн цахилгаан хэрэглэгчдийг түр цахилгаанд холбоод байсан юм.