УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн ордноос өнөөдөр /2021.03.15/ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Монголд хүний эрх яагаад зөрчигдөж байгаа вэ гэвэл улс төрчид, дарга нар маш том хулгай хийж байгаагаас монгол хүн ажилгүй, орлогүй байгаагаас эрх нь зөрчигдөж байна. Сү.Батболд монголчуудын итгэлийг хөсөрдүүлж, баялагийг нь хулгай хийчихээд дархан эрхээр далайлгаж, “Эрдэнэс Оюутолгой” болон “Эрдэнэт үйлдвэр”-т дарамиалсан байна. С.Батболдыг УИХ-ын гишүүний дархан эрхээс түтгэлзүүл гэсэн хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Дархлагдсан хулгайчийн хулгайг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлээч ээ. 76 гишүүн барьцаалагдаагүй байх ёстой. Парламентад суудалтай улс төрийн дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын халаасанд байгаа.
Би нэг өдөр Монгол Улсын ерөнхийлөгч болно. Та нар санаа зоволтгүй. Энэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг Та бидний эвсэл шийднэ. С.Ганбаатарыг өрсөлдүүлмээр байна гэдэг хүсэлтийг алан ёсоор тавьж өгч туслаарай. Намбарын Энхбаяр гайхалтай том улс төрч. Энэ хүн тууштай, хатуужилтай. Би энэ хүний тухай ийм л юм ярина” гэлээ.