Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд үүлшинэ, цас орохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 6-8 хэм дулаан байна. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны гуравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

2021 оны гуравдугаар сарын 10-14 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Танилц: Нийслэлд PCR шинжилгээ авах байршлууд
Танилц: Нийслэлд PCR шинжилгээ авах байршлууд
 
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.