Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Венесуэл нэг сая боливарын мөнгөн дэвсгэрт гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Эдийн засгийн гүн хямралтай байгаа Венесуэл улсын Төв банк шинэ мөнгөн дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргаж байгаагаа мэдэгджээ.

Венесуэлийн Төв банкнаас “200 мянга, 500 мянга, 1 сая боливарын мөнгөн дэвсгэртийг 2021 оны гуравдугаар сарын 8-наас гүйлгээнд аажмаар оруулна” гэжээ. Шинэ мөнгөн дэвсгэртүүд "үндэсний эдийн засгийн хэрэгцээг хангана" гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

2018 оны наймдугаар сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын үндэсний валютаас таван ширхэг тэгийг хасах шийдвэр гаргаж байв. Хэт инфляцийн улмаас бэлэн мөнгөний хомсдол үүссэнтэй холбоотойгоор ийм арга хэмжээ авчээ. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа тус улс 10 мянга, 20 мянга, 50 мянгатын дэвсгэртүүдийг гүйлгээнд гаргажээ.

Венесуэл улс сүүлийн жилүүдэд хэт инфляци, үндэсний валютын ханшийн уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм-эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр, 4.5 сая орчим хүн тус улсаас гарсан бөгөөд тэдний 80 орчим хувь нь бүс нутгийн улсууд рүү дүрвэжээ.

Соёлын хамгийн нөлөө бүхий үзэгдэл “Black Lives Matter”
Соёлын хамгийн нөлөө бүхий үзэгдэл “Black Lives Matter”
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.