Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Clubhouse аппликейшний таталт 2 долоо хоногийн хугацаанд 2 дахин нэмэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Clubhouse аудио чат аппликейшний таталт өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 2 дахин нэмэгджээ. Энэ оны хоёрдугаар сарын 1-ээс 16-ний хооронд уг аппликейшний таталтын тоо 3.5 саяас 8.1 сая болон өссөн гэдгийг АНУ-ын дата судалгааны Annie хүрээлэнгээс мэдэгдэв. 

Зөвхөн бусад хэрэглэгчийн урилгаар нэвтрэх боломжтой уг аппликейшнд хэдэн сая дагагчтай хэрэглэгчид нэмэгдсээр байна. Мөн олон улсын бизнес эрхлэгчид, дуучид, алдартнууд нэгдсээр байгаа нь олон нийтийг татах шалтгаан болжээ.

Судлаачдын дата мэдээллээс үзвэл хятад хэрэглэгчдийн тоо огцом өсч, АНУ болон бусад улсын хэрэглэгчдийн тоог давсан үзүүлэлттэй байна. Мөн аппликейшнийг татсанаар хэрэглэгчийн гар утсан дахь дугаарын бүртгэлийг автоматаар хуулж авдаг нь аюулгүй байдлын үүднээс тийм ч таатай бус гэжээ. 

Дөрвөн сартай хүүгийн ээж онгоцны бүх зорчигдод захидал болон чихэр өгчээ
Дөрвөн сартай хүүгийн ээж онгоцны бүх зорчигдод захидал болон чихэр өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.