Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн сартай хүүгийн ээж онгоцны бүх зорчигдод захидал болон чихэр өгчээ

Ангилал
Дэлхий дахинд Social pop
Огноо
Унших
1 минут 20 секунд

Сөүл- Сан Францискогийн арван цагийн нислэгт нялх хүүхэдтэй ээж онгоцон доторх 200 зорчигчдод ууттай чихэр өгчээ. Учир нь анх удаа онгоцоор нисэх гэж байгаа дөрвөн сартай хүү нь нислэгийн турш уйлж бусдын тав тухыг алдагдуулах вий гээд чихэр, чихний бөглөө бэлдэж, онгоцон дахь бүх зорчигдод “хэт чимээтэй байвал чихний бөглөөг хэрэглээрэй. Биднийг ойлгосонд баярлалаа” гэсэн бичигтэй хамт тараажээ.

Зорчигчдод өгсөн захианд "Сайн байна уу? Намайг Junwoo гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр  ээж, эмээтэйгээ авга эгчтэйгээ уулзахаар АНУ-руу явж байна. Би бага зэрэг сандарч, аймар байна. Учир нь энэ бол миний амьдралын анхны нислэг. Тиймээс би их чимээ гаргаж, уйлж магадгүй. Би аль болох чимээгүйхэн явахыг хичээх болно. Намайг уучлаарай. Миний ээж та бүхэнд зориулж жижиг богц бэлдсэн. Дотор нь чихэр, чих бөглөгч байгаа. Надаас болж хэтэрхий чимээтэй байвал үүнийг ашиглаарай. Сайхан аялаарай. Баярлалаа" гэсэн байгаа нь олны талархлыг хүлээгээд байна.

АНУ-ын арми эмэгтэй алба хаагчиддаа нүүрээ будаж, үсээ задгай тавихыг зөвшөөрөв
АНУ-ын арми эмэгтэй алба хаагчиддаа нүүрээ будаж, үсээ задгай тавихыг зөвшөөрөв
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.