Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАА-г дэмжих сан 22.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-аас 2019 онд  Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Газар тариалан, мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газрын 2020 оны нэгдүгээр 8-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих санг ХХААХҮЯ-ны харьяанд тухайн үеийн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэн байгуулсан.

Тус сан нь 2021 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд улаанбуудайн урамшуулалд 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн 767 аж ахуйн нэгж, иргэний 254.3 мянган тонн хүнсний улаанбуудайд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох аж. Дотоодын ургацаас 8 соортын 5.6 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн байна. Энэ оны хаврын тариалалтаар хэрэглэгдэх нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ургамал хамгааллын бодис, бордоог иргэн, аж ахуй нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ 30-50 хувийг урьдчилгаа авч, үлдэх төлбөрийг тухайн жилийн намрын ургацаас барагдуулах нөхцөлтэй олгох аж. Мөн 2020 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд өр авлага болон худалдан авалтаар нөөцөлсөн 23096.8 мянган тонн хүнсний улаанбуудайг худалдан борлуулах ажлыг хийж байна. Одоогоор тус санд ОХУ-аас нийлүүлэгдсэн 12 нэр төрлийн 103 ширхэг тоног төхөөрөмжийн үлдэгдэл байгаагаас энэ оны хаврын тариалалтын хугацаанд 40-45 хувь борлуулах төлөвлөгөөг гаргасныг салбарын сайд танилцууллаа.

Алтанбулагаар нэвтэрсэн иргэдээс сэжигтэй нэг тохиолдол илэрчээ
Алтанбулагаар нэвтэрсэн иргэдээс сэжигтэй нэг тохиолдол илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.