Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 21,8 хувиар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны нэгдүгээр сард 469 болж, өмнөх оны мөн үеийнхээс 84 (21,8 хувь)- өөр нэмэгдэв.

Объектын түймэр 270 удаа гарч, өмнөх оны мөн үеийнхээс 50 (15,6 хувь)-иар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Улсын хэмжээнд нэгдүгээр сард мал, амьтны халдварт галзуу өвчний 1, шинэ төрлийн коронавируст халдварын 564 тохиолдол бүртгэгдлээ.

Аюулт үзэгдэл, ослоор өнгөрсөн сард нийт 11 хүн амь насаа алдаж, 573 хүн түлэгдэн, бэртэж, өвчилж, хорджээ. Амь насаа алдсан шалтгааныг нь тодруулбал, объектын түймрийн улмаас 6, бусад золгүй явдлын улмаас 5 хүн амь насаа алдав. Мөн дээрх хугацаанд сард 82 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеийнхээс 106 (56,4 хувь)-гаар багассан байна.

Нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 1.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 14.2 сая төгрөг зарцуулсан бол 55 хүнийг аварч, 6.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ

Аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдвөл хилээ нээнэ
Аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдвөл хилээ нээнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд