Цар тахалтай холбоотойгоор нийлүүлэлт багассаны улмаас Австрали улс жороор олгодог эмийн хомсдолд орсон байна.
Энэ тухай мэдээллийн “9News” цахим хуудаст Шинэ Өмнөд Уэльс дахь Австралийн Эмийн Нийгэмлэгийн тэргүүн болон тус улсын эмчилгээний барааны үндэсний газрын мэдээллээс иш татан бичжээ.
Хомсдолоос үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын тулд гадаадад бүртгэлтэй, Австралид лицензгүй олон эмийг нийлүүлэхийг зөвшөөрсөн боловч "эрэлт хэрэгцээ их байгаа тул энэхүү арга хэмжээ нь Австралийн бүх өвчтнийг хэрэгтэй байгаа эмээр нь хангахад хангалтгүй байж магадгүй" гэдгийг тус улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг зохицуулах агентлаг хүлээн зөвшөөрчээ.
2020 оны нэгдүгээр сард цар тахал эхэлснээс хойш Австралийн эмийн сангуудад жороор олгодог эмүүд ихээхэн хомсдож эхэлсэн байна. Австралид ихээхэн эрэлттэй байдаг депрессийн эсрэг эмийн нөөц дуусаж байгааг эмчилгээний барааны үндэсний газраас анхааруулжээ. Депрессийн эсрэг эмүүдээс гадна даралтны эм, бамбай булчирхайн үйл ажиллагааг зохицуулдаг эм, дааврын болон жирэмслэхээс хамгаалах эмийн хомсдол үүсээд байгаа аж.