Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ-ын ураны үйлдвэр ажиллаж байж магадгүй гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

БНАСАУ-ын цөмийн цогцолбор уран баяжуулах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг өвлийн турш үргэлжлүүлж буй байдал ажиглагдсан тухай АНУ-ын “38 North” ажиглалтын байгууллага мэдээлэв.

Энэ оны 1-2 дугаар сард хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүгнэлт хийсэн шинжээчдийн мэдээлснээр, “Ёнбен” цогцолборын ураны үйлдвэрийн ойролцоох тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд хөдөлсөн нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж буйг нь харуулжээ. Харин цөмийн реакторууд ажиллаж буй байдал ажиглагдаагүй байна.

Уран баяжуулах үйлдвэрт янз бүрийн тээврийн хэрэгслүүд ирснээс үзэхэд химийн урвалжуудыг зөөвөрлөж байж магадгүй гэж ажиглалтын байгууллагын тайланд дурдсан байна.

Дэвсгэр мэдээлэл: БНАСАУ-ыг цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө татан буулгасны хариуд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг сулруулах тухай Вашингтон, Пёньяны хэлэлцээ зогсонги байдалд ороод нэлээд хугацаа өнгөрч байгаа юм.

Засгийн газар, УОК 2 тэрбум 897 сая төгрөгийн хандивын тоглолтын мөнгийг юунд зарцуулав
Засгийн газар, УОК 2 тэрбум 897 сая төгрөгийн хандивын тоглолтын мөнгийг юунд зарцуулав
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.