Цар тахлын үеэр хамтлаг, дуучид онлайнаар тоглолт зохион байгуулж, иргэд ААн-ээс хандив цуглуулан, олсон орлогоо УОК-ийн дансанд шилжүүлсэн. Хөл хорионы үед томоохон дөрвөн хандивын тоглолт зохион байгуулагдаж, нийт 2 тэрбум 897 сая төгрөгийн мөнгөн хандив цугларчээ. Гэвч энэ мөнгийг Засгийн газар, УОК юунд зарцуулж байгаа нь ойлгомжгүй байна. Бүхэл бүтэн Улсын Засгийн газар, УОК иргэдээс авч байгаа мөнгөний зарцуулалтаа тайлагнахгүй ард иргэдэд хардалт төрүүлээд асуудлыг даамжруулсаар байгаа билээ.
Тэгвэл хандиваар боссон мөнгөөр УОК яг юу хийв. Хэрхэн юунд зарцуулсан талаараа олон нийтэд мэдэгдэлгүй өдий хүрчээ. Хандивын тоглолтуудын орлогын зарцуулалтыг нийтэд ил тод байлгах хэрэгтэй.
Урлаг соёлын алдартнууд, хамлаг дуучид уг хандивын тоглолтод идэвхтэй оролцож байсан ба бүх тоглолтыг “Монгол HD” телевизтэй хамтран хийжээ.
Ард иргэдийн хандивийн мөнгөнөөс хотын дарга нар 21 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулж, олон нийтийн дургуйцлийг хүргэсэн. Энэ мэтээр хандив тойрсон шүүмжлэл хэл ам тасрахгүй яваад байгаад цэг тавьж тайлангаа олон нийтэд нээлттэй тавих хэрэгтэй.
-ХУРД ХАМТЛАГ УОК-т 284 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨГЧЭЭ-
“Хурд” хамтлаг жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг. Тус хамтлаг 2020 оны гуравдугаар сарын 8-ны өдөр “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг зохион байгуулсан.
“Буцааж нэхэхгүй хайр” тоглолтын үеэр нийт 274 сая төгрөг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас төвлөрчээ. Мөн тоглолтын дундуур гарсан зар сурталчилгааны орлого болох 10 сая төгрөг нийт 284.252.289 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өгөв.
Хандивын тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдсэн байна.
-"THE HU" ХАМТЛАГ ТОГЛОЛТЫН ОРЛОГО 53 САЯ ТӨГРӨГИЙГ УОК-Т ХАНДИВЛАВ-
"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх "Гэрэг" тоглолтоо 2020 оны зургаадугаар сарын 28-нд зохион байгуулжээ.
Энэхүү тоглолтын үеэр 53 сая төгрөг цугларсан ба хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж, Улсын Онцгой комисст хандивлаж байв.
Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж буйтай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой Монголын олон телевизээр шууд цацаж, зохион байгууллаа.
-“ТЭВЧ, ИТГЭ, ХҮЛЭЭ” ТОГЛОЛТ 333 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫГ УОК-т ӨГСӨН БАЙНА-
Монголын улаан загалмай нийгэмлэг, “Монгол HD” телевизтэй хамтран “Монголчууд гэртээ” хандивын теле концертыг /2020.11.26/ үзэгчдэд хүргэсэн. “Тэвч, итгэ, хүлээ” уриатайгаар бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн теле концертод 50 гаруй уран бүтээлч нэгдэж байжээ. Уг теле тоглолтын хугацаанд нийт 333 гаруй сая төгрөгийг үзэгчид хандивлаж, 5500 өрхөд хүнсний багц хандивлахаар болжээ. /Нэг хүнсний багц нь 60 мянган төгрөгийн үнэтэй/. Үүнээс гадна мөнгөн бусаар 35 сая төгрөгийн хандив цугларч байсан.
-ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНДОД 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЦУГЛАРСАН-
Засгийн газрын хуралдаанаар 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр "Хүүхдийн төлөө фонд" тусгай сан байгуулах шийдвэр гаргаж, 10 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн.
Харин хуримтлал үүсгэх хандивын тоглолтын үеэр нийт нийт 2 тэрбум 227 сая 408 мянган төгрөг цугларч байв. Маш олон иргэн, 100 гаруй ААН байгууллагууд нэг өдрийн цалингаа хандивласан. Тухай бүрт мөн аль байгууллага, ямар хүнээс хандив ирсэн талаар дурьдаж байв.