Манай улсад коронавирусийн эсрэг вакцины анхны тунгууд ирээд байгаа. Эхний ээлжид ирсэн БНЭУ-аас буцалтгүй тусламжаар АстраЗеника вакцин 150 мянган тун ирээд буй. БНСУ-аас дараагийн вакцин ирнэ. АстраЗеника болон Файзер вакцинаар хүн амаа хамгаалахаар ажиллаж буй энэ үед "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгийн захирал Б.Болдсайхан эмч нэгэн шийдэл дэвшүүлжээ.
Тэрбээр "... орж ирж буй 250.000 вакциныг 125.000 хүнд биш 250.000 хүнд хийх нь зөв.
- Эхнийхээр 70-аас дээш хувьд дархлаа тогтоно
- Давтах гурван сарын хугацаанд хоёр дахь тун олж л таараа
- Дараа нь өөр вакцинаар хоёр дахь тун хийж ч болно, бүр илүү...
- Гуравдугаар сард хадгалах хөргөгч, агуулахын асуудал гайгүй болно..." хэмээн жиргэжээ.