Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн халдварт өртсөн эх, нярайн бие сайн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газар, Эрүүл мэндийн яам хамтран коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр халдвар авсан нярайн биеийн байдлын талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвартын клиникт хоёр төрсөн эмэгтэй нярайтайгаа хэвтэж байгаа. Нэг нярай нь халдварт өртсөн. Ээж нь мөн халдвар авсан. Эх, нярай хоёрын биеийн байдал сайн байна. Нөгөө нярай нь өөрөө өвчлөөгүй бөгөөд ээж нь халдварт өртсөн" хэмээн хариулжээ.

Мөн манай улсад эдгэрээд гарсан хүмүүсээс дахин шинжилгээ авч байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр "Эдгэрээд гарсан хүмүүсээс халдвар илэрсэн мэдээлэл бид нарт ирээгүй. Эдгэрсэн хүмүүс гурван сарын хугацаанд шинжилгээ өгөхгүй. Үүнээс хойш хугацаанд шинжилгээ өгнө. Өмнөх гарсан хүмүүсийг эсрэг биеэ хянуулдаг" гэдгийг хэллээ.

Д.Сумъяабазар: Дэглэмээ зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг зогсооно
Д.Сумъяабазар: Дэглэмээ зөрчсөн ААН-ийн үйл ажиллагааг зогсооно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.