Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буянт-Ухаа хороололд халдвар голомтлон гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

Өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Буянт-Ухаа хороололд халдвар голомтлон гарсан зүйл байхгүй. Хавьтлуудын давтан шинжилгээ, хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй хийж байгаа тул иргэд андуурах тохиолдол гарна” гэдгийг мэдээлэв.

Буянт-Ухаа хороололд гурван байрыг  өчигдөр тусгаарлалтад авсан. Тус дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан. Гэтэл шинжилгээ өгсний дараа халдвар илэрсэн нь ямар учиртай вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр,

“Энэ бол өмнөх тохиолдлын хавьтлуудын давтан шинжилгээг хийсэн. Ер нь коронавирусний эхний шинжилгээг авахад халдвар илрэхгүй байх тохиолдол байна. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд өргөжүүлсэн тандалтаар 500 гаруй хүнийг шинжлэхэд бүгд сөрөг гарсан. Халдварын нууц үеийн хугацаатай холбоотой хэд хоногийн дараа 5-7 болон 14 хоногийн дараа өвдөх эрсдэлтэй” гэлээ.

Түүнчлэн “Амьсгалын замын халдвар, ялангуяа шинэ төрлийн вирусийн халдварын үед хэн, хэзээ, хаанаас авснаа мэдэхгүй. Мөн коронавирусний халдвар шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр явагдаж байгаа учир халдвартай хүнтэй хамт байгаагаа ч мэдэхгүй. Тиймээс халдварын эх уурхай хаана байна гэдгийг тодорхойлоход эхний үедээ бэрхшээлтэй. Халдвартай хүнийг илэрсний хойно голомтоо хөөж шинжлэх үед шинээр илэрдэг. Тиймээс иргэд хаанаас ч, хэзээ ч халдвар авахад бэлэн гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг тодотгосон юм.

Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
Мөсөн дээгүүр зорчихыг хориглолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.