Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр 20 настай эмэгтэй буудуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Мьянмар улсад энэ сарын 1-ний өдөр зэвсэгт хүчнийхэн улсынхаа ардчилсан удирдагчдыг баривчлан хорьж, хүчээр төрийн эрхийг гартаа авсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард парламентын сонгууль шударга бус болсон гэж үзсэн цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Тус улсын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн, олон хоног эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй юм. Энэ сарын 9-ний өдөр болсон жагсаалын үеэр толгойдоо буудуулсан 20 настай эмэгтэй өчигдөр /2021.02.19/ нас баржээ. Миа Тхве Тхве Кхаин гэх эмэгтэй 20 насны төрсөн өдрөөсөө хоёр хоногийн өмнө буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр жагсаалд оролцож байхдаа толгойдоо буудуулж шархадсан аж.

Цэрэг, цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд хүч хэрэглээгүй гэж мэдэгдсэн ч саяхан олон нийтэд ил болсон нэгэн бичлэгт бүсгүй цагдаагийнхны цацаж байсан даралтат уснаас нуугдаж, гэнэт газар унаж буй нь бичигджээ. Тухайн үед тэрээр хамгаалалтын дуулга өмссөн байжээ. Залуу бүсгүйн амиа алдсан явдал тус улсын иргэдийн уур хилэнг улам өдөөж, эсэргүүцлийг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: BBC

Орон нутаг руу зорчих иргэдийн анхааралд
Орон нутаг руу зорчих иргэдийн анхааралд
 
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
УИХ дахь намын бүлгүүд хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.