Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн хэвшлийнхэн коронавирусийн вакцин оруулж ирвэл зах зээлийн журмаараа явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 56 секунд

Хувийн байгууллагууд коронавирусийн эсрэг вакцин оруулж ирж болох эсэх, вакцин хийлгэхэд архи, тамхи хориглох тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр, Бидний авч хэрэглэж буй вакцинд архи, тамхи хэрэглэхийг хориглосон заалт байхгүй. Эм ханган нийлүүлэх байгууллагууд вакцин, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулагддаг. Хамгийн гол нь тухайн вакцин болон эм Монгол Улсад бүртгэгдсэн байх ёстой.

Вакцины тухайд тээвэрлэлтийн горим, авчирсан хойноо хадгалах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавьдаг. Шаардлагыг хангасан ААН, байгууллагуудад бодлого барьж байгаа газрууд шийдвэр гаргаад явдаг.

Коронавирусийн эсрэг вакциныг хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх ёстой зүйлүүд бий. Манай орон эрс тэс уур амьсгалтай тул цаг агаартаа тохируулан хувцаслахыг зөвлөдөг. Вакцин хийсний дараа нэгээс хоёр хоногт илрэх хариу урвалыг ажиглаж, эмчийн заавраар хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Вакцин бүр өөрийн заавартай. Бидний авч хэрэглэж буй вакцинд архи, тамхи хэрэглэхийг хориглосон заалт байхгүй.

Коронавирусийн эсрэг вакцин дэлхийд болон манай улсад шинэ зүйл. Тиймээс бид мөрдөж байгаа тушаал заавар, журмаа шинэчилж байна. Тухайлбал, өрөө тасалгааны зай талбай, халдвараас сэргийлэхэд иргэн болон үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан юуг анхаарах ёстойг шинэчлэн хүргүүлэхээр ажиллаж байнагэв.

Засгийн газрын ХМХГ-ын дарга, УОК-ын гишүүн Ц.Ганзориг

Хувийн хэвшлийнхэн коронавирусийн эсрэг вакцин оруулж ирж хийвэл зах зээлийн журмаараа явнахэмээлээ.

Наро Банчэн гэгээн МУЗН-т 10 сая төгрөг хандивлажээ
Наро Банчэн гэгээн МУЗН-т 10 сая төгрөг хандивлажээ
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 19 АЖИЛТАН ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫН ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.