Баянзүрх дүүргийн 45 мянга 800 өрхийг маргааш, нөгөөдөр коронавирусний шинжилгээнд хамруулснаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” дуусна гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
Тэрбээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” эхэлснээс хойш коронавирусний 54 тохиолдлыг илрүүлээд байгаа юм. Үүнээс 26 тохиолдол нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 нь дээрх хүмүүсийн найз нөхөд, ойр дотны хүмүүс байгаа юм. Өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22 мянга 123 өрхөөс тус бүр нэг гишүүнийг шинжилгээнд хамрууллаа. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны 22 мянга 861 өрхөөс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах юм. Мөн Хан-Уул дүүргийн Өлзийт, Бугын амын 4000 мянган өрхөөс өнөөдөр, маргааш шинжилгээ авна” гэлээ.