Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын талаарх өнөөдөр /2021.02.20/-ийн ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 44,503 хүнд шинжилгээ хийснээс халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.
Ес хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр нийт 54 тохиолдол бүртгэгдлээ. 54 тохиолдлын 26 нь анхны шинжилгээгээр, 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна. Түүнчлэн тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн.
Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:
- БГД-ийн 5,9,12 дугаар хороо
- ХУД-ийн 9, 21 дүгээр хороо /18 дугаар хороонд шинээр өвчлөл нэмэгдсэн/
- БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо
- ХУД-ийн 2,4,9,21 дүгээр хороо
- ЧД-ийн 2,6,12 дугаар хороонд хийгдсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн байна.
Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Улаанбаатарт халдварын нийт 1,746 тохиолдол бүргэгдсэн байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2,072 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2,586 болсон бол үүнээс 1,846 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 725 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 86, хөнгөн 633 байна" гэлээ.