Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израил вакцин хийлгэсэн хүмүүст “ногоон паспорт” олгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 37 секунд

Израилын Засгийн газар коронавирусний вакцин хийлгэсэн эсвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгохоор болжээ.

“Times of Israel” сонинд мэдээлж буйгаар, энэхүү баримт бичиг нь спорт заал, усан бассейнд очих, үзэсгэлэн үзэх, мөн зочид буудалд амьдрах боломжийг олгоно. Израильчууд хоёрдугаар сарын 21-нээс "ногоон паспорт"-ынхаа хуулбарыг үзүүлэх боломжтой.

Хэрэв баримт бичгийг хуурамчаар үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Израилын Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн анхааруулсан байна.

Москвад “Спутник Лайт” вакцины туршилтыг эхлүүлжээ
Москвад “Спутник Лайт” вакцины туршилтыг эхлүүлжээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.