Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа гишүүдийг томилж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа ороод удаагүй байна. Ерөнхий сайд зөвлөхүүдээ томилж эхэлжээ.
БШУЯ-ны сайд асан Л.Цэдэвсүрэнг Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ. 2020 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан тэрээр 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай.