Цагаан сарын баяр ёслолтой холбоотойгоор улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод буй. Энэ хугацаанд нийслэлд Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээг зохион байгуулж, коронавирусийн халдварын тархалтыг хумиж авахаар Засгийн газраас шийдвэр гарган ажиллаж байгаа. Эхний үед халдвар гарсан блокуудад байгаа өрхүүдээс шинжилгээ авсан бол одоо дүүргүүдэд өргөтгөсөн баг ажиллаж шинжилгээ хийж байгаа билээ. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрханд хоёр өдөр ажилласан бол өчигдөр Баянгол дүүрэгт ажилласан. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах юм байна.
Тус дүүрэг нь 32800 өрхтэй бөгөөд шинжилгээг 3 суурин цэг, 127 явуулын багаар авах юм.
Бусад дүүргийн өрхүүдээс шинжилгээ авах хуваарь:
- Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх
- Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх
- Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг-69264 өрх
- Хоёрдугаар сарын 17-19 нд Багахангай дүүрэг-945 өрх
- Хоёрдугаар сарын 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.