УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс коронавирусний эсрэг хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар асуулаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Бидний хувьд нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулах асуудлыг авч үзэх болно. Вакцинтай холбоотой ажлын хэсэг гараад явж байгаа. Манай Ч.Хүрэлсбаатар сайд, Эрүүл мэндийн сайд их сайн ажилласан. Ойрын хугацаанд вакцинжуулах ажлыг зохион байгуулах боломжтой талаар хариу авсан байгаа. Тийм учраас нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулна. Цар тахлын энэ хүндрэлээс эдийн засгаа аврах боломж бүрдэнэ гэж бидний хувьд үзэж байгаа. Цар тахалтай холбоотой Засгийн газар үүнийг нэн тэргүүний зорилт гэж үзэн менежментийг сайжруулах, эдийн засгаа аврах, хүн амаа вакцинуулах ажил дээр онцгой анхаарал хандуулан ажиллана. Үндсэндээ 430 мянган хүний ажлын байр эрсдэлд хүрсэлд дүн гарч байгаа. Тийм учраас бид хувийн хэвшил, ажлын байр олгогч талаар Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээг илүү цогц хөтөлбөр болгож ойрын үед хэрэгжүүлнэ гэлээ.