Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

2021 оны нэгдүгээр сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.

Тодруулбал, 

  • Нэгдүгээр сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • Нэгдүгээр сарын 19-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурах юм байна.
  • Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө нэг градус дулаанаас дөрвөн градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна гэдгийг мэдээлэв.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

Баянгол дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгуулав
Баянгол дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгуулав
 
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.