“COVID-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний төвүүд нь амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөт шинжилгээг хийж байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд “Covid-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд www.eruul.gerege.mn цахимаар олгосон цагийн дагуу харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой.
Иргэд шинжилгээний цаг авахдаа www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлснээр товлосон цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, мөн шинжилгээний хариугаа харах юм.