Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байдены тангараг өргөх өдөр Трамп Цагаан ордныг орхино

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийг нь залгамжлах Жо Байдены ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийн өглөө Цагаан ордноос явах болсныг ойрын эх сурвалжууд нь өчигдөр мэдээлжээ.

Мөн ирэх долоо хоногийн Лхагва гарагт болох Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцохгүй гэдгээ Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр Лхагва гарагийн өглөө Флоридагийн Палм Бич рүү нисэж, өөрийн эзэмшлийн Мар-А-Лаго амралтын газарт төвхнөх гэнэ. Цагаан ордонд ажиллаж байсан зарим туслахууд нь Палм Бичэд очиж, Трампын ажлын албанд үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Тангараг өргөх өдрөөс өмнө Жо Байденыг Цагаан ордонд хүлээж авч уулзахыг зарим туслахууд нь зөвлөсөн ч Трамп хүлээж аваагүй байна. Үлдэж байгаа цөөн хэдэн хоногийн хугацаанд Дональд Трамп олон тооны хүмүүст өршөөл үзүүлэхээр болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Ингэхдээ өөрөө өөртөө өршөөл үзүүлэх боломжийг ч судалж байгааг мэдээлжээ. Тэрбээр хоёр удаа гэм буруутай үйлдлээ конгрессоор шүүлгэсэн АНУ-ын түүхэн дэх анхны ерөнхийлөгч болсон юм.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитолын ордонд гарсан үймээн самуунд иргэдийг турхирсан гэж Трампыг буруутгаж байгаа юм. Түүний гэм бурууг шүүх ажиллагаа Байдены тангарагийн ёслолын дараа АНУ-ын Сенатад болох төлөвтэй байна

Нийт 1.4 сая иргэн QR код уншуулжээ
Нийт 1.4 сая иргэн QR код уншуулжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.