"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Б.Чойжилсүрэн сайд хөл гишгэх газар бүр дээр байшин барьж, түгжрэл нэмж байна. Одоо бүр Зайсан руу гараад, Богд уулаа даваад барих юм шиг байна" гэв.