УИХ дахь намын бүлгүүд хуваарийн дагуу ээлжит хуралдаанаа хийж байна. Тухайлбал, Ардчилсан намын бүлгийн хурал үргэлжилж буй бөгөөд нийт дөрвөн асуудал хэлэлцэх аж. Үүнд:
-УИХ-ын гишүүн Д.Бум-Очир нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл
-Энэ сарын 27-нд хуралдах ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл сонсох /Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх/
-Баянхонгор аймагт хугацаат цэргийн алба хааж байсан алба хаагч бусдад зодуулж амиа алдсан хэргийн талаар мэдээлэл сонсох асуудлууд тус тус багтжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!