Дундговь аймгийн зарим сумдаар 0.2-0.8 мм бороо оржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан сумдаар 0.2-0.8 мм бороо орсон байна. Салхи Говь-Угтаал, Дэрэн, Хулд сумдаар 15-16 м/с, түр зуур 21-23 м/с, бусад сумдаар 18-21 м/с, зарим үед 27-30 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурчээ. Шөнөдөө нийт нутгаар +3...+8 градус дулаан хоносон бол өдөртөө +15…+20 градус дулаан байлаа.

Өнөөдөр Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Луус, Өлзийт, Өндөршил, Хулд сумдаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Хол замд гарахгүй байх,

Зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,

Малаа ойр бэлчээх,

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Цаг агаарын мэдээ мэдээллээ тогтмол сонсож, бусдадаа сайн түгээхийг анхааруулж байна.

Ж.Энхбаяр: Төрийн албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй
Ж.Энхбаяр: Төрийн албан хаагчдын орон тоог 20 мянгаар цөөрүүлсэн, тухайн орон тоонд шинээр хүн авахгүй
 
Бүртгэлгүй “Testomed E250” зэрэг эмүүдийг оруулж ирж, 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалджээ
Бүртгэлгүй “Testomed E250” зэрэг эмүүдийг оруулж ирж, 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!