Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан зөвлөлдөх тасалгаанд шилжлээ. Тодруулбал, өнөөдрийн 09.30 цагт эхэлсэн тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх гэж буй юм. Ийнхүү ҮХЦ яг одоо зөвлөлдөх тасалгаанд шилжээд буй бөгөөд 10:30 цагт шийдвэрээ танилцуулна.
ҮХЦ: “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна“ гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 10:30 цагт танилцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.