Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Эпштейнтэй холбоотой асуудалд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн нэр дурдагдаад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонссон юм. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Эпштейнтэй холбоотой асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Эпштейнтэй холбоотой асуудалд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн нэр дурдагдаад байна. Манай улстөрчдийг барьцаалчихдаг байсан юм биш биз дээ. Оюу толгой, Дубайн асуудал ярихаар С.Баярцогтоос авхуулаад нам харгалзахгүй хоёр, гурван хүн байнга хамгаалж ярьдаг" гэв.

“Нарны хороолол” орчимд 960 хүүхдийн суудалтай сургууль барина
“Нарны хороолол” орчимд 960 хүүхдийн суудалтай сургууль барина
 
Улаанбаатарт 21 хэм дулаан, бага зэргийн бороотой
Улаанбаатарт 21 хэм дулаан, бага зэргийн бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.