Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна. Тодруулбал
-Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагаас санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-“Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар тус тус хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!